НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 19-нд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2017 оны 2 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-ны ням гаригт 19.35 цагт явагдана.
Уг тохиролд иргэдийн энэ оны хоёрдугаар сарын 01-28-нд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах юм. Иргэд энэ сарын 18-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд баримтаа бүртгүүлэхийг Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас анхааруулав. Тохирлыг Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэх аж.
Өмнөх сугалааны үеэр Супер азтан тодроогүй. Тиймээс энэ удаагийн Супер азтаны шагналын сан 150 сая төгрөг байх юм.
Ч.Ариунболд