Цаг уурын бүх өртөө автомат станцтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 10:54:49

Дундговь аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний газар нөөц боломжоо ашиглан Өндөршил суманд цаг уурын автомат станц суурилуулжээ.

QLC- 50 загварын автомат станц нь салхины хурдыг хамгийн ихдээ секундэд 60- 70 метрээр хэмжиж, агаар, хөрсний температур, чийг, агаарын даралт зэрэг цаг уурын элементийг минут тутамд тооцдог байна.

Өнгөрсөн онд ОБЕГ- ын хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдлийг бууруулах нь” төслийн хүрээнд Баянжаргалан сумын цаг уурын харуулд AWS-350 загварын автомат станц суурилуулж, дээрхийн адил цаг уурын элемэнтүүдийг хэмждэг болсон бөгөөд одоогийн байдлаар Дундговь аймагт ажилладаг цаг уурын 6 өртөө, 8 харуулын зургаан харуулаас бусад нь ийнхүү автомат станцтай болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻