Сайншандад томоохон бүтээн байгуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-10 15:34:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас  2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.

Сайншанд суманд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв,  зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төвийг барих аж. Мөн ашиглаагүй удсан Усан спорт сургалтын төвийн барилгыг өргөтгөөд хоёр давхарт нь фитнес, аэробекийн төв болгож өөрчлөх төдийгүй энэ бүтээн байгуулалтыг  700 орчим сая төгрөгөөр барихаар төлөвлөсөн байна.

Ард иргэдийн соёл, урлагийн эрэлт хэрэгцээнд зориулж 3D кино театр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнийг барихад “Цайрт менерал” ХХК-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн хоёр,  гурав, долдугаар багт орон сууцны хорооллыг үргэлжлүүлэн барина.

Х.Эрдэнэбулган

相关新闻