Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт МУИС шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-13 12:20:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, ХНХЯ-наас Германы хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн нэг жилийн бакалаврын дараах сургалтыг Монгол Улсад хэрэгжүүлэх төсөлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Боловсрол-сэтгэл судлалын тэнхим, Социологи-нийгмийн ажлын тэнхимийн хамтарсан хөтөлбөр шалгарлаа.

Энэхүү салбар дундын хөтөлбөрөөр ирэх 9 дүгээр сараас элсэлт авч, сургалт явуулах бөгөөд хөтөлбөр боловсруулах ажил эхлээд байна.

Тус хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа нэвтэрч МУИС-д хэрэгжиж буйгаараа онцлогтой. Цаашид хөтөлбөрийг хөгжүүлж үндэсний хэмжээний мэргэжил сонголт, ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг, сургалт, судалгааны Think Tank болгох зорилготой юм. Ингэснээр EБС-ийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд, оюутан залуус болон насан туршийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа авахыг хүссэн хүн бүхэн хөтөлбөрт хамрах боломж нээгдэж байна.

Хөтөлбөрөөр төгсөгчид нь ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн алба, сургалтын байгуулагуудад мэргэжил, ажил хөдөлмөрийн чиг баримжааны мэргэжилтэн, зөвлөхийн ажил эрхлэх юм.

Ж.Болор

相关新闻