Малын гоц халдварт өвчин гарч хорио цээр тогтоогоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянжаргалан болон Дундговь аймгийн Говьсүмбэр сумын дунд цэцэг өвчин гарч, 120 гаруй мал өвчилж, одоогийн байдлаар хорио цээр тогтоогоод байгаа юм.
Өвчин гарсан цэгээс 10 зайд тус сумын дөрвөн өрх өвөлжиж байжээ. Одоо тэдгээр малчдын малаас дээж авч холбогдох газарт шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Эхний ээлжинд хорио цээрийн арга хэмжээ тогтоон пост гарган ажиллаж байна гэж Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж хэллээ.
Хаваржилтад Дөргөний нөөцөөс 20 тонн өвс, хивэг нөөцөлж татахаар төлөвлөж байгаа бөгөөд сумын нөөцөд 600 боодол өвс бэлэн байна. Мөн буцалтгүй тусламжаар ХХААЯамнаас 10 тонн хивэг ирүүлсэн. Байдал хүндэрсэн тохиолдолд эдгээр нөөцөөс ашиглана гэв.
Ноднин жил бэлчээр, өвсний гарц тааруу байдлаас шалтгаалан зарим мал сайн таргалаагүй. Тэр дундаа адуу нэгдүгээр сарын 15 шуурганаас хойш хоолгүй холхисноор нэлээн ичсэн бол бусад малын хувьд гайгүй байна.
Дашрамд дурдахад, тус суманд мал бүхий 400 гаруй иргэд байгаагаас 200 гаруй нь малчин өрхтэй. Сумын хэмжээнд нийт 206 мянган мал байдаг ба үүнээс 60 мянган төллөх мал байна. Мал төллөлт гуравдугаар сарын 20-оос хойш эхэлнэ.
Т.Есүхэйтөмөр