Ням гарагт эхэлсэн Хару башёд эхний өдөр хоёр аварга өвдөг шороодов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё өнгөрсөн ням гарагт Осака хотноо дөрвөн Их аваргатай эхэлж, эхний өдөр Хакүхо, Харумафүжи нарын хоёр Их аварга өвдөг шороодож дуулиан тарив.
Монголын гурван Их аваргын гол өрсөлдөгч шинэхэн аварга Кисэносато болон 71 дэх Их аварга Хакүрюү нар хоёр даваатай явж байна. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Шёодай-д, Харүмафүжи Д.Бямбадорж сэкиваки Котошёогикү-д эхний өдөр тус тус унасан. Энэ башёд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр даваатай бол Ичиножёо А.Ичинноров нэг даваа, нэг унаатай явна. Озэки цолоо алдсан Котошёогикүгийн хувьд хоёр даваатай гараа сайн байна.
Д.Өлзий