39 дүгээр сургуулийн даамчид тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд зохион байгууллаа 100 буудалт даамны тэмцээнд 39 дүгээр сургууль тэргүүллээ.
Өсвөр үеийн даамчдын аварга шалгаруулах уг тэмцээнийг ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн “Урлаг” зааланд зохион байгуулж, ЧД-ийн есөн сургуулийн 145 тамирчин оролцов. Багийн дүнгээр тэргүүн байрт 39 дүгээр сургуулийн даамчид шалгарсан бол дэд байрыг 57 дугаар сургуулв , гуравдугаар байрыг 61 дүгээр сургууль тус тус эзэлсэн байна.
Д.Өлзий