Цас орж явган шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр гуравдугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 20-21-нд зарим газраар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд томоохон голын хөндий дагуух нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
Өчигдрийн 20 цагаас өнөөдрийн 20 цаг хүртэлх Төв аймгийн нутгаар үүлшинэ, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна, салхи баруун хойноос секундэд 6-11 метр байна. Бага зэрэг хүйтэрч, шөнөдөө нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, өдөртөө 2-7 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас хэмийн хүйтэн байна.
Харин Зуунмод хот орчмоор үүлшиж бага зэргийн цас орж, салхи баруун хойноос секундэд 6-11 метр байна. Бага зэрэг хүйтэрч шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 0-2 хэмийн хүйтэн байна.
Т.Есүхэйтөмөр