Дэлхий аваргын төлөө өрсөлдөх шатарчин хүүд дэмжлэг үзүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-18 12:27:06

Дундговь/МОНЦАМЭ/ Эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох хүүд аймгийн Засаг дарга санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

 Х. Итгэл хүү 13 настай. Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд сурдаг бөгөөд Дундговь аймгийн уугуул юм. Тэрээр Итали улсын Сполето хотноо болох сонирхогчдын дэлхий аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Тэрээр Улаанбаатар хотын “Мончесс” шатрын клубын тамирчин бөгөөд насанд хүрэгчдийн дотоодын болон олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж, олон улсын рейтинг нь 2062- т, Монголын өсвөрийн шатарчдын дунд чансаагаар тавдугаар бичигддэг болсон байна.

Х. Итгэлт хүүгийн хичээллэдэг “Мончесс” шатрын клуб Дундговь аймгийн Засаг даргад хүсэлт уламжилсанаар олон улсад эх орноо төлөөлөн оюуны их спортоор өрсөлдөх нутгийн хүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаас ийн шийдвэрлэжээ.

Т. Отгонтуяа 

相关新闻