Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн баярын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ.
Бөхийн өргөөнд болсон Монголын зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ойн тус барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд дэвжээ, "Ньюпрогресс" группын бөх Б.Пүрэвсайхан заан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Улаанбаатар хотын харъяат, Хантайшир дэвжээ, "Туушин" компанийн бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Жаргалбаяр нар үлдсэн байна.
Д.Өлзий