Дэлгэрэхийн улаан ямааг энэ онд омгоор баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-21 14:34:23

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ,  Дэлгэрэх сумын ЗДТГ, улсын Мал аж, ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ашиг шим сайтай Дэлгэрэх омгийн улаан ямаа гаргаж авах ажлыг хийж дууслаа.

Дээрх ямааг омгоор баталгаажуулахаар зургаан жил шахам үргэлжилсэн туршилтын ажлын нэгээхэн хэсэг МААЭШХ-гийн эрдэмтдийн өргөтгөсөн хуралдаан энэ оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод болжээ.

Хурлаар улаан ямааны дэлгэрэнгүй танилцуулга, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн туршилтын ажлын үр дүнг Дэлгэрэх сумын ЗДТГ-ын дарга, малын эмч Б.Буяннэмэх танилцуулж, асуулт хариулт өрнүүлсэн аж.

Эрдэмтэд улааны ямааны ашиг шим, гарц, үүлдэр угсаа, туршилтын ажлыг судалж омгоор баталгаажуулах боломжтой гэж үзсэн байна.

Тиймээс туршилтын ажлын үр дүнг ирэх долоо хоногт МААЭШХ-гийн их эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа ХХААХҮЯ-нд хүргүүлэхээр боллоо.

Омгоор баталгаажуулахад салбарын Сайдын шийдвэрээр комисс томилдог байна.  Дэлгэрэх сумын ЗДТГ-ын дарга, малын эмч Б.Буяннэмэхийн хэлж буйгаар энэ оны намар гэхэд Дэлгэрэх сум улаа ямаагаа омгоор баталгаажуулж амжих гэнэ.

Улаан ямаа 13-15 микронтой жирийн ямааныхаас хэд дахин илүү,  дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг шим сайтай аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻