Сууц өмчлөгчдийн холбоог шинэлэг арга хэлбэрээр ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ыг нэгдсэн удирдлагаар хангах, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг идвэхжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, оршин суугчдын оролцоог хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын дагуу Сайншанд сумын сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг ээлж дараалан хийлгэх, тайлангаа тавих, холбоодыг нэгтгэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах зэрэг ажлын чиглэлийг холбогдох ажил хариуцсан хүмүүст өгчээ.
Үүний дагаа энэ сарын 25-нд Cайншанд сумын нэг, зургадугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Далай жаргалант өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны 31, 32, 33, 34, 35-байр, “Мөнх шанд” СӨХ-ны 36, 37-р байр, “Чандмань-Илч” СӨХ-ны 28, 29, 30-р байрны бүх гишүүдийн хурлыг хийх юм.
Сайншанд суманд арав гаруй Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг ч ажил үйлчилгээ нь оршин суугчдын сэтгэл ханамжид нийцдэггүй жишээ олон аж.
Х.Эрдэнэбулган