Эрчим хүчний салбарт ногоон хөгжлийн бодлогыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-22 14:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний салбарт ногоон хөгжлийн бодлогыг нэвтрүүлэх чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) хамтран ажиллах болж Санамж бичиг байгуулав.

Санамж бичигт ЭХЗХ-ны дарга А.Тлейхан, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лайонс нар гарын үсэг зурлаа.

Талууд Санамж бичгийн хүрээнд “Эрчим хүчний хэмнэлтийн 2017-2020 оны үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын яам, сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэлээл төсөл бэлтгэх юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн болон бусад төрлийн урамшууллын сист?м бий болгох, дулаан алдагдалгүй ногоон барилгын стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах аж.

Ч.Ариунболд

相关新闻