Дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-22 17:44:34

Улаанбаатар /Улаанбаатар/. Дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтран ажиллах болж, Санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд талууд стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, олон улсын стандартыг монголд нэвтрүүлэх чиглэлээр судалгааны ажил хийх юм. Мөн Улаанбаатар их сургуулийн стандартын инженер, чанарын удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлага хийх, төгсөөд ажлын байраар хангах аж. Ингэснээр тус сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөр хөгжиж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻