Төлбөртэй зогсоолын журмыг эцэслэн боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт дэвшилтэт техник, технологи болон менежментийн шиидлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Нидерландын “Вейсис” компанийн замын хөдөлгөөн болон авто зогсоолын зөвлөх, төслийн менежер Воутер Б.Дас авто зогсоолын бодлого, төлөвлөлтийн талаар өнөөдөр нийслэлийнхэнд танилцуулсан байна.
Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү төлбөртэй зогсоолын журмыг эцэслэн боловсруулах, нийслэлийн харьяа газруудад “Вейсис” компанийн албаны төлөөллүүдийг авто зогсоолын талаар шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Б.Заяа