Ухаалаг худаг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайхандулаан сум ухаалаг худагтай болжээ.Сумын ЗДТГ-аас Орон нутгийг хөгжүүлэх сангийн 32 сая орчим төгрөгийн хөрөнгөөр харуул хамгаалалттай, камертай дээрх худгийг 2016 оны сүүлчээр барьж ашиглалтад оруулсан байна.
Ухаалаг худаг автомат ажиллагаатай, хүний оролцоогүй, цэвэршүүлэх шүүлтүүртэй бөгөөд сумын иргэд, айл өрх бүр цахим карт уншуулж худгаас усаа авдаг аж.
Харин ухаалаг худгаас литр усыг таван төгрөгөөр худалдан авдаг нь энгийн бусад худгаас гурван төгрөгөөр илүү үнэтэй байдаг гэнэ.
Х.Эрдэнэбулган