Дорноговь халдварт өвчний голомтгүй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-25 13:34:03

Дорноговь /МОНЦАМЭ/.Шинэ он гарснаас хойш Дорноговь аймгийн  зарим суманд малын гоц халдварт цэцэг өвчин дахин гарч мэргэжлийн байгууллагаас хорио  цээрийн дэглэм тогоосон.

Халдварт өвчний вакцин хийснээс хойш дахин өвчний шинж тэмдэг илрээгүй тул Дэлгэрэх сумын хорио цээрийг 23-нд, Сайншанд сумын хорио цээрийн дэглэмийг энэ сарын 25-нд тус тус татан буулгалаа.

Харин  Мандах суманд тогтоосон  хорио цээрийн дэглэмийг энэ сарын 29-нд татан буулгах аж. Ингэснээр Дорноговь аймаг малын гоц халдварт өвчний голомтгүй болох юм.

Аймгийн ХХААГ-аас цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг энэ оны гуравдугаар сарын 15-наас орон нутгт хэрэгжүүлж буй бөгөөд ажлын явц 42 хувьтай байгаа аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻