Мал төллөлт 3.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Хаврын урин дулаан цаг ирж монгол орон даяар мал төллөж эхэлж байна. Дорноговь аймагт 766 мянга гаруй хээлтэгч мал буйгаас энэ оны гуравдугаар сарын 24-ний байдлаар 26 мянган эх мал төллөж, мал төллөх явц 3.4 хувьд хүрчээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 1.752 мянган толгой мал хаваржиж буй бөгөөд гадны аймгаас 45 мянган толгой мал оторлож байна.
Мичин жилийн эхэнд тус аймгийн зарим суманд цас их орж, малчид өвлийг зутруухан давсан хэдий ч жилийн шувтарга нь өнөтэй сайхан байлаа.
Х.Эрдэнэбулган