Шинэ Их аварга Кисэносато аваргаа нотоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-26 18:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын барилдаанд 72 дахь Их аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй нэмэлт барилдаан хийж давснаар энэ башёгийн түрүүг авч, аварга цолоо баталлаа.

Энэ өдрийн барилдаанд ганц унаатай, ганц бөх Тэрүнофүжи, хоёр унаатай Их аварга Кисэносатотай барилдаж унаснаар нэмэлт барилдаан хийхээр болсон юм. Харин гурван унаатай 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар хоорондоо хүч үзэж Какүрюү давлаа. Японы эзэн хааны цом хүртэх нэмэлт барилдаанд Кисэносато давж япончуудыг баярлууллаа.

Д.Өлзий   

相关新闻