Ивээл хорооллын зам ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Ивээл” хорооллын замыг замыг шинэчилэн ашиглалтанд хүлээн авлаа.
Уг замыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Нийтдээ 327 м урттай 6 метр өргөнтэй хоёр талаараа явган хүний зам бүхий энэ замыг хийхдээ стандартын шаардлага хангасан явган хүний зам , гэрэлтүүлэгтэй цогц байдлаар шийджээ. Энэ замыг Ивээл хорооллоор нэвт гарган худалдааны гудамжтай шууд холбохыг зорьсон ч газар чөлөөлөх асуудлаас болж энэ удаа хойшлуулсан байна. Одоо худалдааны гудамжтай холбоход 48 метр үлдээд байгаа юм. Урьд нь энд төсвийн хөрөнгөөр зам тавьж байсан ч эвдэрч улмаар машин тэрэг хүн амьтан зорчиход нилээд хүндрэлтэй байсан юм. Дорнод аймгийн хувьд энэ жил хэд хэдэн шинэ зам, уулзвар гарцуудыг хийгээд байна.Тухайлбал Хэрлэн зочид буудлын араар, хилийн 0132-р анги руу явах замд, 19-р байрны урд талд талын авто замыг засварлах зэрэг ажлууд хийгджээ.
Б.Туяа