Цас их орсны улмаас малчид 3 хоног малаа бэлчээрт гаргаж  чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-27 19:17:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг цасан бүрхүүлтэй байна. 3-р сарын 21-нээс эхэлж орсон цас тус аймгийн малчдад багагүй хүндрэл учруулжээ.

3-р сарын 21-22-нд Баян-Өлгий аймгийн нийт нутгаар цас орж цаг агаар хүйтэрсэн байна. Аймгийн зарим суманд цас их орсны улмаас малчид  3 хоногийн турш малаа бэлчээрт гаргаж  чадаагүй байна. Тухайлбал, аймгийн УЦУОША-ны мэдээлж байгаагаар Баяннуур, Алтанцөгц сумуудын зарим нутгаар цасны зузаан 60 см хүрчээ. Одоогийн байдлаар агаарын температур бүх нутгаар шөнөдөө -15-20 градус,  өдөртөө  -3 градус хүртэл хүйтэн байна.

Ойрын өдрүүдэд цас нэмж орох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Б.Жасдаурен

 

相关新闻