Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-27 22:11:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Энэ сарын 27-нд Өлгий хотод Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгасан хэрэг гарлаа.

Уг тосыг ямар этгээд хэзээ асгасан нь одоогоор тодорхой бус байгаа ч албаныхан заавал тухайн хүнийг олж хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ. Уг тос нь голын мөсийг хайлуулж, голд нэвтрэх аюул тун ойрхон болоод байгаа юм.

Ганц мграмм тос нэг тонн усыг бохирдуулдаг ажээ.

Уг зөрчлийг арилгахаар сав газрын захиргаа, байгаль орчны байгууллага, өлгий сумын хот тохижуулах албаны хүмүүс ирж ажиллаж байна. Ард иргэддээ байгаль эхээ хайрлаж бохирдуулахын эсрэг зогсож өөрөө үйлдээгүй ч гэсэн үйлдсэн хүнийг мэдэгдэж хамтран ажиллахыг холбогдох албаныхан хүслээ.

Б.Уянга

 

相关新闻