Шинэ технологийн зуухтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-27 22:12:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн "Эрчим БӨ" ХХК “КВКС-20/150” нэртэй гурав дахь зуухаа ашиглалтад хүлээж авлаа.

Тус зуух нь ул ширэм байхгүй, элс ашиглан нүүрсээ 100 хувь шатаадаг, дутуу шаталт явагдахгүй байгаль орчинд ээлтэй, ердийн 2 зуухыг нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний хүчин чадалтай зэрэг давуу талтай ажээ. Шинэ зуухыг хүлээн авах улсын комиссын даргаар ГХБХБ-ын газрын дарга К.Болатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

КВКС-20/150 зууханд ашигдаж байгаа элсийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутгаас татаж авч ирдэг юм байна. Тус зуух нь 750 градус хүртэл халдаг бөгөөд нийт 1 тэрбум 500 сая орчим төгрөгийн төсөвт өртөгтэй ажээ.

Б.Уянга

 

相关新闻