Боловсролын салбар дахь ил тод байдлын төсөл Баян-Өлгийд хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-27 22:14:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Баян-Өлгий аймагт хэрэгжиж эхэллээ. Уг төсөлд улсын хэмжээнд нийт 8 аймаг, 20 сум хамрагдахаас Баян-Өлгий аймгийн Өлгий, Баяннуур, Буянт, Толбо, Улаанхус сумианд хэрэгжих юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн байгууллагууд хамтрагч байгууллагаар ажиллаж, “Глоб интернэшнл төв” ТББ нь уг төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхийн банкны санхүүжилтээр Нийт 650,000 ам доллар зарцуулж 4 жилийн турш хэрэгжих уг төслийн үр дүнд аймгуудын боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нь нээлттэй, ил тод байх түвшин болон нийгмийн эгэх хариуцлага нэмэгдэж, сургуулийн түвшний  төлөвлөлт, хяналтад эцэг эхчүүдийн оролцоо сайжирна хэмээн төслийнхөн үзэж байна.

Баян-Өлгий аймгийн төвд тус төсөлд оролцогч талуудын нэгдсэн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Цаашид төсөл хэрэгжих Өлгий, Баяннуур, Буянт, Толбо, Улаанхус сумаар уг арга хэмжээ үргэлжилж, сурагч, эцэг эх, багш нарыг хамарсан сургалтууд явагдах ажээ.

Б.Жасдаурен

 

 

相关新闻