Мал төллөлт 9,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-28 11:06:27

Ховд./МОНЦАМЭ/.Өнгөрсөн жил  малын гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулан Ховд аймагт мал хээлтүүлгийн ажлыг энэ жилийн хавар 4 сарын 1-нээс төллөхөөр зохион байгуулжээ.

Гэвч энэ оны 3 сарын 23-ны байдлаар  тус аймагт 1,3  сая эх мал төллөхөөс 126650  мал төллөж төллөлтийн хувь 9,5 хувьтай,123,8 мянган төл хүлээн авч бойжилт нь 97,8 хувьтай байна.

Харин мал вакцинжуулаагүй, цаг агаарын байдал зэргээс  2786 төлийн хорогдол гарсан боловч, элдэв хүндрэл бэрхшээл гараагүй байна.Баруун гурван суманд 3 сарын 25-ны байдлаар цас нэмж орсонтой холбоотой нялх тугал осгож эндэх,чононд бариулах тохиолдол  ганц нэг гарчээ.

Цаг агаар таатай нөхцөлд байгаа Мянгад суманд мал төллөлт 60 хувьтай байгаа бол цастай байгаа Булган суманд хамгийн бага 10,8 хувьтай, бусад суманд түүнээс доош хувьтай байна.

А.Бямбасүрэн

相关新闻