Өршөөлийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр авсан завсарлагыг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-22 11:10:12

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус бүлгийн зүгээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр өмнөх долоо хоногт авсан 5 хоногийн завсарлагаа 3 хоногооj сунгах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээж авав.

Үүний дараагаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Засгийн газар  өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

相关新闻