“Ростехнологи” компани ОХУ-ын талын хувьцааг эзэмшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 12:12:20

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг хэлэлцэж, соёрхон батлав.

ОХУ-ын зүгээс Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-нд өөрийн талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” болгон өөрчлөх, ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ.

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул протоколыг соёрхон батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

相关新闻