Шороон болон цасан шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-03 10:10:56

Ховд./МОНЦАМЭ. Энэ  оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим орохоор байна.

4 дүгээр сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон болон цасан шуурга шуурч  төл мал хүлээн авахад болон ургамлын ургалтын байдалд нөлөөлөхөөр байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс  анхааруулж байна.

Одоогийн байдлаар нутгийн 50-60 орчим хувьд нь цастай байгаагаас Алтай-6 см, Үенч, Ховд-4 см, Дуут-2 см, Манхан-1 см, Жаргалант, Булган, Мөнххайрхан, Мянгад-0 см цастай, бусад сумдын төвд цасгүй байна. 

Хур тундасны хувьд Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи шуурганы хувьд салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

А.Бямбасүрэн

 

相关新闻