Манай жүдочид Туркийн Гран при-д хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-04 11:31:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн Анталия хотноо болох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч, ур чадвараа сорино.

Энэ сарын 7-9-нд зохион байгуулах тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Манай улсаас эрэгтэй 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Г.Төрмөнх,Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Харин эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдах юм.

Д.Өлзий

相关新闻