Сүхбаатар аймгийг эдийн засгийн зангилаа аймаг болгон хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-04 16:54:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мерси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй  "Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөр Монгол Улсын найман аймагт хэрэгжих бөгөөд эдгээр аймгийн нэгээр нь  Сүхбаатар аймаг сонгогджээ.

Хөтөлбөрийн нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж аймгийн засаг дарга З. Энхтөр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э. Өлзийтогтох, Мерси кор олон улсын байгууллагын Сүхбаатар аймаг дахь төлөөлөгч Н.Наранчимэг нар оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийг эдийн засгийн зангилаа аймаг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

"Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд"  хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбараар дамжуулан хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын түвшинг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих зорилготой юм байна.

Хөтөлбөр үндсэн дөрвөн зорилттойгоор Монгол Улсын Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгуудад 2016-2019 онуудад хэрэгжинэ.

Т. Одончимэг

相关新闻