"Бүтээлч үйлс"  компанийн хувьцааны ханш 14.98 хувиар өсөв 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-04 18:31:01

 Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 23,486 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11 компанийн хувьцааны ханш буурсан  бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “Бүтээлч үйлс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.96хувиар уналаа. 

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 869 ширхэг үнэт цаас 86 сая 940 090 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 841.92 нэгж болж 2.15 хувиар өсчээ.  

相关新闻