“Хуулиа дээдэлье” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-05 11:09:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар “Хуулиа дээдэлье” аян зохион байгуулж  эхэллээ.

Олон нийтэд хууль тогтоомжуудыг сурталчлах, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг нь ойлгуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах зорилгоор дээрх аяныг зохион байгуулж байна.

Тус аянд аймгийн 13 сум, 1 тосгоны төрийн байгууллагууд хамрагдах юм байна.

Аяныг 40 хоногийн хугацаатай зохион байгуулах ба аяны туг аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гараагаа эхлүүллээ.

Ө.Нурболат

相关新闻