Өлгийд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-05 11:11:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 4-ний орой  22:07 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.

Газар хөдлөлтийн голомт БН Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Зайсан дүүрэгт болсон 5,1 манитудын хүчтэй байжээ.

Газар хөдлөлт Өлгий хотод орон сууцны 4-ээс дээш давхард амьдардаг иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол гараагүй гэж аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцаас мэдээллээ. 

Ө.Нурболат

相关新闻