Ерөнхий сайд Шинзо Абэ чуулганы үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-22 16:31:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв.

Түүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэх үед УИХ-ын дарга З.Энхболд гуравдагч хөршийн Ерөнхий сайд тус танхимд ирээд буйг УИХ-ын гишүүдэд дуулгаад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. 

Ноён Шинзо Абэ өнөөдөр 13 цагийн үед Улаанбаатар хотноо газардаж, Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон. Тэрбээр өнөөдөр 18 цагийн үед Улаанбаатараас мордоно.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻