Д.Отгондалай Тайландын Эзэн хааны цомын төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-04-06 17:26:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Эзэн хааны цомын төлөөх тэмцээнд 60 кг-д хүч үзэж байгаа “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай  мөнгөн медалийн болзол хангалаа.

Өчигдөр хүрэл медалийн төлөөх тулалдаанд нутгийн боксчинг илт давуутай /5:0/ ялсан бол медалийн өнгөө хувиргах тулаанд Кубын боксчинг ялж, аваргын алтан медалийн төлөө тулалдахаар болов. Харин тэмцээний 48 кг-д өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ медалийн өнгөө хувиргах тулаанд нутгийн тамирчинд ялагдав.

Д.Өлзий

相关新闻