Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-06 18:26:42

ЗДТГ-аас хотын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг явцыг 2018 оны төсвийн жилээс эхлэн хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрч байна. Энэ хүрээнд төрийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр олон улсад танигдсан Дэлхийн банкны зөвлөх Ольга Кагонова өнөөдөр нийслэлийн харьяа байгууллагын төлөөлөгчдөд зөвлөмж мэдээлэл хүргэсэн юм.

Туушин зочид буудалд Дэлхийн банк НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “2018 оны санхүүгийн жилд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх нь” сэдэвт семинарт 100 гаруй төлөөлөгч оролцож, нийслэлийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд, сайжруулах арга замын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөх явцыг сайжруулснаар төслийг үнэлэх, эрэмбэлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үйл ажиллагааг нээлттэй илт тод болгож, оролцогч талуудын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулна хэмээн онцлов.

Дэлхийн банкны зөвлөх Ольга Кагонова Чили, Колумб, Этиоп зэрэг 30 гаруй оронд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ, Хуулиар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд өөрчлөх боломжгүй. Мөн олон оронд тухайн төслөөс үлдсэн санхүүжилтийг дараагийн төсөлд ашиглахаас гадна сан үүсгэх явдал цөөнгүй бий гэлээ.

相关新闻