Олон улсын Мэдээллийн технологийн шинжээчид Монголд цуглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-04-07 12:41:59

Олон Улсын Дата Мэдээллийн Корпорацийн (International Data Corporation) Казахстан дахь төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох "IDC Day Roadshow 2017" буюу Олон Улсын Дата мэдээллийн корпорацийн танилцуулах өдөрлөг анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна.

Энэ сарын 12-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд болох энэхүү арга хэмжээний мэдээллийн түншээр мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллаж байна.  

"IDC" компаниас явуулсан судалгаанаас үзвэл, 2017 оны эцэс гэхэд дэлхийн шилдэг гүйцэтгэх захирлуудын гуравны хоёр нь компанийн стратеги хөгжлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох тоон хувиргалтад ач холбогдол өгөх төлөв гарчээ. Хэдийгээр энэ нь эхлэл төдий байгаа ч ирэх он жилүүдэд 3 дугаар  Платформын технологийг ашиглах нь ихэнх компаниудын бизнесийн амжилтад хувь нэмэр оруулах гол хүчин зүйлийн нэг байх болно гэж олон улсын мэдээллийн технологийн шинжээчид үзэж байна.

"IDC Day Roadshow" маань гол зорилго нь IDC компаний шинжээчид, зах зээлийн тэргүүлэх тоглогчид болон Мэдээлэл Технологийн мэргэжилтнүүдийн хооронд шинэ санаа, шилдэг туршлагаа хуваалцахад оршиж байгаа юм. Өдөрлөгөөр "Дараагийн үеийн аюулгүй байдал", "Орин үеийн Дата төв", "Бүрэн эрх бүхий Cloud" сэдвээр IDC компаний Европ, Ойрхи Дорнод болон Африкийн бүсийг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч, Төв болон Зүүн Европ, Ойрхи Дорнодын бүсийг хариуцсан захирал Стивен Францен, Роберт Фариш (Robert Farish) - IDC компаний ОХУ болон ТУХН-ийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч, Андрей Беклемишев - IDC компаний Төв Азийн бүс нутаг хариуцсан менежер илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Олон улсын энэхүү өдөрлөгт Монголын талаас Мэдээлэл  технологи хариуцсан захирлууд, гүйцэтгэх захирлууд, Мэдээлэл технологийн албаны дарга, менежерүүд, Аюулгүй байдлын албаны дарга, менежерүүд, Дэд бүтцийн архитекторууд, Системийн программ хангамжийн менежер, Аюулгүй байдлын шинжээч, Худалдан авалт болон төслийн менежерүүд оролцох юм

Нэмэлт мэдээлэл авах болон арга хэмжээнд бүртгүүлэхийн тулд idc-day.com/ulan_bator сайтаар зочилж болно.

IDC компаний тухайд гэвэл  International Data Corporation (IDC) нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, болон өргөн хэрэглээний технологийн зах зээлийн судалгаа хийх, арга хэмжээ зохион байгуулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн анхдагч компани юм. Дэлхий даяар 1,100 гаруй шинжээчдээс бүрдсэн IDC компани нь 110 гаруй оронд технологийн болон аж үйлдвэрийн салбаруудын боломж ба чиг хандлагын талаар олон улсын, бүс нутгийн болон орон нутгийн туршлагыг санал болгодог. IDC компаний хийсэн дүн шинжилгээ болон алсын хараа нь Мэдээлэл Технологийн мэргэжилтнүүд, бизнесийн гүйцэтгэх удирдлагууд болон хөрөнгө оруулалт хийдэг нийгэмлэгүүдэд баримтад тулгуурласан технологийн шийдвэр гаргах болон  бизнесийн гол зорилтууддаа хүрэхэд нь тусалдаг юм.  1964 үүсэн байгуулагдсан IDC компани нь медиа, дата болон маркетингийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг Олон Улсын Дата Мэдээллийн Групп (IDG)-ийн бүрэн эзэмшлийн охин компани билээ.

Ж.Болор

相关新闻