Цас их орж, хүйтэрсний улмаас малын хорогдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 19-нээс эхлэн Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар удаа дараа цас орж, цаг агаар хүйтэрсний улмаас малын хорогдол нэмэгджээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээгээр оны эхэнд тоологдсон нийт малын 0,5 хувь буюу 9767 толгой мал хорогдсон ба түүний 4041 нь 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 05-ны хооронд хорогдсон байна. Хорогдсон нийт малын 63,3 хувийг Булган сум дангаараа эзэлж байгаа нь тус сумын газар нутагт 19 см цасан бүрхүүл тогтож, мал төллөлтөд ихээхэн бэрхшээл тулгарч байгаатай холбоотой юм.
2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 470279 хээлтэгч төллөж, мал төллөлт 51,4 хувьтай, төл бойжилт 96 хувьтай байна.
Ө.Нурболат