Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн түвшингийн сорил явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-10 17:39:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр, Монгол улсын  Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ " 2005:5538 стандартыг хэргжүүлэх ажлын хүрээнд "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил "-ын 1 сарын аян Сүхбаатар аймагт амжилттай үргэлжилж байна.

Одоогоор Сүхбаатар, Асгат, Халзан сумд болон аймгийн төвийн нийлсэн 29 байгууллагын 1000 гаруй иргэд  сорилд хамрагдаад байна. Цэрэг цагдаа, хүчний байгууллага, төрийн болон ТББ-ын 15-65 насныхан хамрагдах бөгөөд тэсвэрийн чанар, хурд тодорхойлох, тэнцвэрийн чанар, гар дээр суниалт, хөлийн хүч тодорхойлох, хэвтээ байдлаас өндийх, уян хатан чанар тодорхойлох гэсэн долоон төрлийн сорилыг авч байгаа юм байна.

Байгууллагууд сорилдоо маш их ач холбогдол өгч, идэвхитэй оролцож байгааг дээрх ажлыг хэрэгжүүлэгч, аймгийн БТСГ-аас мэдээллээ. Цаашид заавал удирдамжинд заасан байгууллагаар хязгаарлагдах бус бүхий л байгууллагыг хамруулахыг зорьж байгаа юм байна.

Тус сорил нь 2017оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар 01-ний хооронд орон даяар үргэлжлэх юм.

Т. Одончимэг

相关新闻