“Монгол бичгийн улсын уралдаан” 16 дахь жилдээ шилдгээ тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-04-11 12:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан-2017”-ыг зарлалаа.

Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ энэ сарын 29-нд зохион явуулна.

Уралдааныг Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, Их, дээд сургуулийн оюутан, Бүх нийтийн хүрээнд гэсэн ангиллаар явуулах юм.

Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.

Бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авна.

Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mnhttp://ims-num.org)-аар зарлах аж.

Ангилал тус бүрт эхний гурван байр болон тусгай байрын эзнийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр анаж урамшуулах юм.

Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.

Зохион байгуулагчаар МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн ажиллаж байна.

Ж.Болор

相关新闻