Монгол, Солонгосын өсвөрийн сонгодог бүжигчид хамтран бүжнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын балетын урлагийн холбоо, Монголын балетын хөгжил сан хамтран Монгол, Солонгосын өсвөрийн балетын бүжигчдийн “Spirit of ballet” хамтарсан тоглолтыг эх орондоо зохион байгуулна.
Энэхүү тоглолт нь балетын урлагаар дамжуулан хүүхдэд эрүүл амьдрах ухаан, урлагийн үнэ цэнийг ойлгуулах, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчин, урлагт хайртай балетын урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой юм.
Тус тоглолтыг УДБЭТ, ХБК, Монголын балетын хөгжлийн сан зэрэг балетын урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин хамтарч байна.
Энэхүү тоглолт нь Монголын балетын жүжигчид, багш нар, дэглээч найруулагчид, уран бүтээлчид, тус чиглэлээр сургалт явуулдаг иргэд, байгууллагуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, нэгтгэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах тэр дундаа балетын хөгжлийг дэмжинэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Тоглолт энэ сарын 19, 20-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор