Эцэг эхийн эргүүл тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСургуулиуд эцэг эхийн эргүүл ажиллуулснаар зам хөндлөн гарах үед нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чаддаг болсон байна.
Аймгийн төвийн Ерөнхий боловсролын таван сургуулийн гурав нь авто зам дагуу оршдог бөгөөд хүүхдүүд зам хөндлөн гарах үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлэх явдал цөөнгүй гардаг. Зарим жолооч явган хүний гарцны өмнө зогсохгүй өнгөрснөөс хүүхэд мөргөж гэмтээсэн явдал ч нэг бус удаа гарч байсан юм.
Аймгийн төв доторхи авто зам гэрэл дохиогүй, явган хүний гарцын тэмдэглэгээ зарим газар дутуу, урьд байсан нь бүдгэрч арилсан бөгөөд хаа дуртай хэсгээр зам хөндлөн гардаг буруу хэвшил иргэдийн дунд байдаг. Энэ хэвшил хүүхдүүдийн дунд ч байдаг ажээ.
Тиймээс хүүхдүүдийг гарцаар зам хөндлөн гаргаж, энэ үед нь тээврийн хэрэгслийг зогсоож өнгөрүүлэх үүргээр сургуулиуд эцэг эхийн эргүүл ажиллуулж байгаа нь энэ бөгөөд эцэг эхийн эргүүлийг дэмжиж, “Хариуцлагатай залуу манлайлагч” клубын гишүүд сургууль орчмын автозамуудад явган хүний гарц тэмдэглээ хийж, бүдгэрсэнийг нь тодруулж өгчээ.
Дундговь Т. Отгонтуяа