МУИС, Монгол Намянжу боловсролыг дэмжих сан хамтын ажиллагааны гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-18 14:49:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС Монгол Намянжу боловсролыг дэмжих сангийн хооронд уламжлан ирсэн найрамдалт харилцааг үргэлжлүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх   зорилгоор энэ сарын 17-нд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд МУИС-ийг төлөөлж захирал, доктор Я.Төмөрбаатар, Монгол-Намянжу боловсролыг дэмжих санг төлөөлж ерөнхийлөгч Пак Хэ Чул нар гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэл, солонгос хэл, орон судлалын хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж цаашлаад шилдэг оюутанд тэтгэлэг олгох юм.

Мөн тус сургуулийн сургалтын орчинг сайжруулах зорилгоор материал техникийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Ж.Болор
相关新闻