Үхрийн махыг 5700 төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-18 15:32:47
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд ХХААХҮЯ “Мах, сүүний аян”-ы хүрээнд Орхон  аймаг болон Улаанбаатар хотод нөөцийн махыг бэлтгэн худалдаалахаар болсон. Иймд нөөцийн махыг худалдаалах цэгүүдтэй  гэрээ хийх ажил эхэлжээ.
Харин өнгөрсөн жил нөөцөлсөн хонины махыг 5200, ямааныхыг 4200, үхрийнхийг 5700 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь  “нойтон” махнаас ойролцоогоор 1000 төгрөгөөр хямд байгаа юм.
Дашрамд дурдахад, 2016 онд нөөцөлсөн махыг өнөөдрийн байдлаар Хүлэг хүнсний зах, 2 дугаар хорооллын 26 дугаар байрны өргөтгөл хэсэгт болон Говил багт борлуулж байна.  2016 онд нөөцөлсөн мах 2015 оныхтой харьцуулахад дөрөв дахин бага хэмжээтэй байгаа юм
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻