Монголын анхны хиймэл дагуул хөөргөх төсөлтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-18 15:48:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, Япон улсын Кюүшүгийн Технологийн институттай хамтран "BIRDS" төслийн хүрээнд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь энэхүү төслийг санаачлагчдын нэг юм. Төслийн багийн бүрэлдэхүүн энэ сарын 13-нд тус сургууль дээр төслөө танилцуулж, төслийн удирдагч МУИС-ийн Сансар судлал, тандалт судлалын лабораторийн эрхлэгч шинжлэх ухааны доктор /Sh.D/, дэд профессор Р.Цолмон танилцуулга лекц хийж, жагсаалын талбайд одод эрхэсийг дурандах үйл ажиллагааг зохион байгууллаа.

"Мазаалай" хэмээх энэхүү хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж тусгаар тогтносон улсын баталгаа, бэлгэ тэмдэг болно хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
 
Ж.Болор
相关新闻