Б.Түвшинжаргал “Сакай” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотод сонирхогчдын сумо бөхийн эмэгтэйчүүдийн “Сакай” тэмцээн болж Б.Түвшинжаргал хүнд жинд түрүүлж, үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртжээ.
Сонирхогчдын сумо бөхийн тав дахь удаагийн энэ тэмцээнд Ази тивээс 120 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорьсон байна. Энэ жилийн тэмцээнд манай улсаас залуучуудын дэлхийн аварга Б.Түвшинжаргал, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Д.Баттуяа нар хүч үзжээ. Монгол Улсаас “Сакай” тэмцээнд гурав дахь жилдээ тамирчдаа оролцуулж байгаа юм.

Д.Өлзий