Дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговроор чөлөөлөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-19 13:48:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговроор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болгох шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар гаргасан байна.

Тодруулбал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор дээрх шийдвэрийг мөрдөхөөр болж байгаа юм.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг тусгажээ. 

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  цахилгаанд холбогдоогүй 20 мянга гаруй өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид  “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг дэд хөтөлбөр болон Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 18 ерөнхий төлөвлөөг эцэслэж баталснаас гадна нийслэлийн хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгохоор шийдвэрлэжээ.

Б.Заяа
相关新闻