“Монголсат-1” хиймэл дагуул ашигласнаар телевизийн 100 сувгийг үнэгүй үзэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” хиймэл дагуултай боллоо. Тодруулбал, ABS-2A хиймэл дагуулыг “Mонголсат-1” нэрээр тамгалан тунхаглах ажиллагаа өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болов.
“MONGOLSAT-1” нь хиймэл дагуул нь өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхлэх юм.12x27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах, зарим тохиолдолд үнэгүй авах боломж бүрдэнэ.
Энэхүү түүхэн үйл явдлын ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож ойрын болон дунд хугацаанд улсынхаа нийт хэрэгцээ шаардлагыг хангасан багтаамж, хүчин чадал бүхий “Монголсат-1” хиймэл дагуултай боллоо. Энэ боломжийг бий болгон өгч байгаа олон улсын хиймэл дагуулын бизнес, зах зээлийн тэргүүлэгч ABS, “Монголсат Нетворкс” компанийн хамт олон, тухайн компанийн хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Монголсат-1” нь сансрын холбооны технологийн үйлчилгээ, үнэ тарифыг олон улсын жишгээс маш илүү хямд үнээр аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хүргэх бололцоог олголоо” гэв.

Сингапурын “ABS” компанийн гүйцэтгэх захирал Томас Чой, “Монголсат-1” дагуулыг ашиглаж эхэлснээр Монголын ард түмэн хийгээд мэдээллийн дэд бүтцийн салбарт дэвшил хөгжлийг авчрах үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн алслагдсан нутаг дэвсгэрт ч сансрын антенн, төхөөрөмжийг худалдан авч телевизийн 100 сувгийг үнэ төлбөргүй үзэх боломж бүрдэнэ. Мөн 100МГв-ын өргөн зурвас бүхий үйлчилгээг нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Энэ нь шинэ iphone утасны тал үнээр авч болох үйлчилгээ юм. “ABS” компани Монгол Улсын хиймэл дагуулын зах зээлийн динамик өсөлтөд туслан дэмжих, тоон хуваагдлыг арилгах, шийдвэрлэх болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” хиймэл дагуул ашиглах болсон тухай батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулав.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, “Монголсат Нетворкс” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ болон харилцаа холбооны байгууллагуудын төлөөлөл оролцов.
“MONGOLSAT-1” нь хиймэл дагуул нь өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхлэх юм.12x27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах, зарим тохиолдолд үнэгүй авах боломж бүрдэнэ.
Энэхүү түүхэн үйл явдлын ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.


Сингапурын “ABS” компанийн гүйцэтгэх захирал Томас Чой, “Монголсат-1” дагуулыг ашиглаж эхэлснээр Монголын ард түмэн хийгээд мэдээллийн дэд бүтцийн салбарт дэвшил хөгжлийг авчрах үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн алслагдсан нутаг дэвсгэрт ч сансрын антенн, төхөөрөмжийг худалдан авч телевизийн 100 сувгийг үнэ төлбөргүй үзэх боломж бүрдэнэ. Мөн 100МГв-ын өргөн зурвас бүхий үйлчилгээг нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Энэ нь шинэ iphone утасны тал үнээр авч болох үйлчилгээ юм. “ABS” компани Монгол Улсын хиймэл дагуулын зах зээлийн динамик өсөлтөд туслан дэмжих, тоон хуваагдлыг арилгах, шийдвэрлэх болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” хиймэл дагуул ашиглах болсон тухай батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулав.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, “Монголсат Нетворкс” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ болон харилцаа холбооны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ