Мал төлөлт талаасаа хэвийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-20 12:03:24
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт мал төллөлт талаасаа хэвийж, 816,3 мянган шинэ сүргээр малчны хот тэлээд байна. Энэ жил 1,6 сая шахам хээлтэгч мал төллөхөөс 835 мянга гаруй мал буюу 53,1 хувь төллөөд байна. Төл бойжилт аймгийн хэмжээгээр 96,4 хувь байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан мэдээлэлд дурдлаа.
Хангал суманд төлийн хорогдол гараагүй гэсэн мэдээтэй байгаа бөгөөд Гурванбулаг, Бүрэгхангай, Рашаант суманд 99,6-99,9 хувиар төлөө бойжуулж байна. Могод, Баяннуур, Дашинчилэн суманд эх малын 70 гаруй хувь төллөөд байна.
 
М.Батжаргал
相关新闻