Өдөрт 197 хүн гадаад паспортаа сунгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 17:18:24
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Дөрөвдүгээр сард тус хэлтсээс "Нээлттэй хаалганы өдөр”-ийг Замын-Үүд суманд зохион байгуулахад зөвхөн нэг өдөрт 197 хүн гадаад паспортынхаа сунгалтыг хийлгэжээ.
Замын-Үүдийн томоохон боомтоор улсын ачаа эргэлтийн 80 гаруй хувь дамжин өнгөрдөг учир иргэд худалдаа арилжаа хийхээр гадаад паспортаа сунгуулах хэрэгцээ их байдаг аж.
Нөгөө талаар хаврын улирлын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учир Замын-Үүдийн хилийн боомтыг зорих худалдаачдын  урсгал ихэссэн байна.
Дашрамд дурдахад тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 3559 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 244 иргэнд төрсний бүртгэл, 71 иргэнд гэрлэсний бүртгэл, 1059 иргэнд иргэний цахим үнэмлэх, архивын лавлагааг 470 иргэнд, 153 лавлагааг байгууллагад тус тус олгожээ.
Харин шилжилт хөдөлгөөний байдлыг үзэхэд  Дорноговь аймгаас өөр аймаг, хот руу 367 хүн шилжин явсан бол өөр аймаг хотоос 399 иргэн шилжиж ирсэн аж.
 
Х.Эрдэнэбулган
相关新闻